Дуран

Хэлэхэд л болно.

Асуух зүйлээ Дуранд хэлээд, хариуг нь сонс. Үгээр тайлбарлахад хэцүү байвал камераа асаагаад харуулчих.

Хийж байгаа зүйлээ үргэлжлүүлээд ярь.

Ажил, хичээл ихтэй залууст

Жолоогоо барьсан чигээрээ хариугаа сонсоорой.

Ахмадуудад

Ганцаараа цай чанаж байхдаа ч Дурантай хууч хөөрч болно.

Яриа нэг асуултаас эхэлнэ.

Амралтаа төлөвлөж байна уу? Эсвэл нэг санаагаа ярьж үзмээр байна уу? Юу бодож байгаагаа Дуранд хэл. Хариуг нь сонсоод, сонирхсон зүйлээ цааш нь лавлаарай.

«Энэ амралтын өдрөөр юу хийвэл гоё вэ?»

Сүүлийн мэдээг сонсоод ав.

Сонирхдог сэдвээрээ «Шинэ юу байна?» гээд асуу. Дуран сүүлийн мэдээг хайж, голыг нь яриад өгнө. Дэлгэрүүлж уншмаар байвал эх сурвалжийг нь нээгээрэй.

«Дэлхийн эдийн засаг, AI-ийн талаар сүүлийн үед ямар мэдээ байна?»

Мартах гээд байвал хэлчих.

Хийх ажлаа, сануулах цагаа хэл. Дуран зөв ойлгосон эсэхээ лавлана. «Тийм» гэхэд л сануулга бэлэн.

«Орой зургаад танилцуулгаа бэлдэхийг сануулаарай.»

Өнөөдөр юу хийж идэх вэ?

Байгаа орцоо Дуранд камераар харуул. Ямар хоол хийж болохыг жортой нь хэлж өгнө.

«Эдгээр орцоор юу хийж идэх вэ?»

Бичих юмаа яриад өг.

Тэмдэглэл хийх, мессеж бичих хэрэг гарахад бодсоноо шууд хэл. Дуран бичээд өгнө. Дараа нь хүссэнээрээ засаад, хэрэгтэй газраа хуулчих.

«Сайн уу! Маргаашийн уулзалтын өмнө танилцуулгаа нэг давтаад авъя.»

Санаагаа зураг болго.

Санаанд буусан зургаа яриад өг. Дуран хэлснээр чинь зураад, бэлэн болмогц яриан дундуур харуулна.

«Цастай ууланд бүргэдээ бариад зогсож байгаа хүн зураад өгөөч.»
Зургийг бүтнээр нь үзэх

Дурантай яриад үз.

Урилга авсан бол Дуранг нээгээд эхний асуултаа асуугаарай.

Дуранг нээх